Цагийн ажлын байр нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-31 17:57:18

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт сүүлийн жилүүдэд цагийн ажлын байр өсөх үзүүлэлттэй байна. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн ХХҮГ-т ажил олгогчдоос тодорхой цагт ажиллуулах захиалга ирээгүй ч өдөрт нь ажиллуулаад цалингаа өгөх сонирхол нэмэгдэж байгаа гэдгийн хөдөлмөр хариуцсан мэргэжилтэн тодотголоо.

Түүнчлэн ажил хайгч иргэдийн дийлэнх нь аймгийн төвд ажиллахаас илүүтэй хөдөө уул уурхайн салбарт ажиллахыг илүүд үздэг аж. Он гарсаар шинээр ажил хайж байгаа иргэдийн тоо 160 орчмоор нэмэгдсэн, өнөөдрийн байдлаар 1632 иргэн ажил идэвхтэй хайж байна гэв. ААНБ-уудаас ирүүлж буй ажлын байрны захиалга өмнөх оноос буураагүй, онцгой нөхцөл байдлын энэ үед хэвийн түвшинд байгаа нь олзуурхууштай. Одоогоор үйлчилгээний салбар, бөөний болон жижиг худалдаа, түр ажлын байранд ажилтан авах захиалга дийлэнх хувийг эзэлж байгаа аж.

Ташрамд сонирхуулахад, Дорнод аймгийн ХХҮГ-т шинээр ажилд орохоор бүртгүүлэгсдийн 80 орчим хувь нь дээд боловролтой иргэд байна.  

Холбоотой мэдээ