Д.Трамп шуудангаар санал хураалт явуулахыг дахин шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-01 09:30:50

ВАШИНГТОН. /TASS/. Шуудангаар санал хураалт явуулах арга зам нь сонгуулийн дүнг үнэн зөв, шуурхай гаргах боломжийг олгохгүй гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа тэрбээр шуудангаар санал хураалт явуулахыг дахин эрс шүүмжилжээ."Та бүхэн санал хураалт болсноос хойш сонгуулийн дүнг долоо хоног, сар бүр жилийн хугацаанд ч мэдэхгүй байх юм. Эсвэл бүр хэзээ ч мэдэхгүй байж магадгүй байгаа нь миний санааг зовоож байна” гэж тэрбээр хэлсэн байна.


Шуудангаар санал хураалт явуулах нь сонгуулийн дүнд итгэл үнэмшил төрүүлж чадахгүй гэж Д.Трамп үзжээ. 

Холбоотой мэдээ