“Шарилжгүй Дархан” дэд хөтөлбөр хэрэгжиж байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-08-02 19:07:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Намрын улиралд зарим иргэд ургамал, тоос, тоосонцроос үүдэн харшил хөдөлж, хамар битүүрэх, амьсгалахад хүндрэлтэй болж эхэлдэг. Үүнээс сэргийлэх зорилгоор иргэдийнхээ эрүүл орчин амьдрах нөхцөлийг хангах үүднээс аймгийн ЗДТГ-аас  "ШАРИЛЖГҮЙ ДАРХАН" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Сүүлийн дөрвөн жилийн турш тасралтгүй үргэлжилж буй уг хөтөлбөрийн хүрээнд иргэдийн оролцоо нэмэгдэж, аж ахуйн нэгж байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд ойр орчмын зэрлэг ургамал устгах ажлыг хийдэг болсон. Энэ жилийн тухайд шарилж устгалын ажил долоодугаар сарын 25-аас эхэлж наймдугаар сарын 5-ны өдрийн хугацаанд үргэлжлэх аж. Дэд хөтөлбөрийн хүрээнд шарилж устгалын ажлын эхэнд аймгийн Засаг даргын 06 тоот албан даалгаврыг иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд, баг, сууц өмчлөгчдийн холбоодыг ойр орчныхоо хог ургамлыг устгахыг уриалсан байна. Уриалгыг дэмжиж тус хөтөлбөрт идэвхтэй оролцож байгаа талаар НААҮГ-аас мэдэгдсэн.

Зарим нэг хайхрамжгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдлээс шалтгаалан оногдсон талбайн шарилж урд өмнө нь устгагдаагүйн улмаас нэмэгдсэн тохиолдол багагүй байна. Шарилж, хогийн ургамал нь хэт овор хэмжээтэй болсон бол тухайн хог хаягдлыг өөрсдөө татан зайлуулах бөгөөд байрны ойр орчим болон бага зэргийг нь хогийн саванд хийх бөгөөд хуваарьт өдрийн дагуу автомашинаар татан зайлуулж зориулалтын хогийн цэгт хаях юм хэмээн зохион байгуулагчид мэдээлэв. 

Холбоотой мэдээ