Одос үхэр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-02 19:20:06

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн төв музейд хадгалагдаж буй нэн ховор, ховор, танин мэдэхүйн үзмэрүүдийг сар бүр хүргэж байгаа билээ. Энэ удаад Одос үхрийн олдворыг танилцуулж байна.

Дархан-Уул аймгийн Шарын голын уурхайн цааханд орших алт олборлолтын газрын орчмоос эртний одос үхрийн эвэр, дунд чөмөгний хамт олдсон байна.

Одос үхрийн эвэр нь нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл 101 см, дунд чөмөгний урт нь 47 см ажээ. Энэ нь Монгол нутгаас олдсон палентлогийн ховор олдвор аж. Одос үхэр нь эврийн тусламжтайгаар биеэ хамгаалдаг өвсөн тэжээлтэн юм.

 

Холбоотой мэдээ