Дархан-Сүхбаатарын замыг сэргээн засварлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-03 10:33:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам засварын “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд Дархан-Сүхбаатар чиглэлийн эвдэрсэн замын хэсгийг сэргээн засварлав. 

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Орхон сумын I багт усархаг бороо орсны улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд уруйн үерт авто замын зорчих хэсэг сэтэрч, цөмрөөд байсан юм. Улмаар Дархан-Сүхбаатар чиглэлийн А0402 дугаартай  авто замын далан, хөвөө гурван хэсэгт эвдэрсэн. “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд Шарын голын гүүрнээс ус зайлуулах суваг хүртэл 460 метр авто замыг сэргээн засварлаж, Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн чиглэлийн 95 метр авто замыг 300 м газрыг шороогоор дүүргэж зорчих хэсгийг засварлажээ. 



Холбоотой мэдээ