Сонгуулийн хороо байгуулагдлаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-08-05 18:02:26

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ирэх 10 дугаар сард орон нутгийн сонгууль болно. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг эхлүүлээд буй. Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 66 дугаар тогтоолоор аймгийн сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ

Аймгийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдээс сонгуулийн хорооны дарга болон гишүүдэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, заавар журам, ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 2020 оны 08-р сарын 15-ны өдрөөс 2020 оны 10-р сарын 16-ны өдөр хүртэл түр зогсоох тул иргэд  та бүхэн шилжилт хөдөлгөөний бүртгэлээ 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө амжиж бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн хэлтсээс анхааруулж байна.

Холбоотой мэдээ