Сартагтайн гуу 175 орчим км үргэлжилдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-06 15:40:50

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өвөрмөц тогтоц бүхий газар, түүх соёлын дурсгал олон байдгийн нэг нь Сартагтайн гуу юм. Тодруулбал, Цамбагарав, Алтан Хөхий уулын дундуур урсаж, Ховд гол руу цутгадаг Улиастайн голын цутгал орчим, Цагаан толгойн хөдөө гэх газраас эхлэн Эрдэнбүрэн, Ховд, Буянт, Манхан, Зэрэг сумын нутгийг дамжин Харс нуурын баруун талаар 175 орчим км үргэлжилсэн гуу сувгийн ул мөр бий. Үүнийг нутгийн иргэд Сартагтайн гуу гэж нэрлэж иржээ.

Сувгийн эхний ул мөрийн нэг үзүүр нь Эрдэнэбүрэн сумын Шижигтэйн хавцлын амнаас эхэлж, Жаргалант уулын хаяа бэлийг дагасаар, уулынхаа баруун өмнө талд Манхан сумын Тооройн элс гэх газар хүрдэг юм. Газрын гадаргын өндөр, намын түвшингөөр үзэхэд сувгийн гүн 20-30 метр байсан гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ.

  

Холбоотой мэдээ