Гадаад оюутнууд намрын ургац хураалтад оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-25 16:41:09

Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын гадаад харилцааны байнгын хороо, CORE Олон улсын залуучуудын клуб хамтран энэ 19-нд “Welcome to Mongolia” гадаад, монгол оюутан залуусын хамтарсан өдөрлөгийг зохион байгуулав.

Намрын ургац хураалт, Аглаг Бүтээлийн хийдтэй танилцах аялал гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдсэн уг өдөрлөгт Лаос, Вьетнам, Япон, Афганистан, Өвөр Монгол болон Монгол оюутан залуус оролцсон юм. Залуус “Булган-Гангат” компанийн ногооны талбайд очиж, намрын ургац хураалттай танилцаж, байцаа, лууван, сонгино, хүрэн манжин хураах ажилд гар бие оролцсоны дараа Аглаг бүтээлийн хийд рүү хөдөлж, тус хийдтэй танилцжээ. Монгол, гадаад оюутнуудын хамтарсан тус өдөрлөг дуу хуур, хөгжөөн, баяр баяслаар дүүрэн болж өнгөрсөн аж.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд