Алтанбулагийн боомтоор татаж авсан иргэдийг Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-08-10 09:17:59

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын ШНБ-оор иргэдийг татан авах ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжиллээ.

2020 оны 8-р сарын 09-ний өдрийн 09.30-20.00 цагийн хооронд зохион байгуулсан татан авалтаар нийт 61 иргэн улсын хилээр нэвтэрчээ. Эдгээрийн 29 нь Монгол Улсын, 32 нь ОХУ-ын иргэд байсан байна. Монгол Улсын хилээр шалган нэвтрүүлсэн дээрх иргэдийн 54-ийг Дархан-Уул аймагт, долоог нь Орхон аймагт тусгаарлаж, ажиглалтад авахаар автобусаар тээвэрлэсэн байна. Алтанбулаг автозамын ШНБ-оор иргэдийг татан авах ажиллагааны эхний өдөр буюу 8-р сарын  7-нд 15 иргэн, 8-нд 27 иргэн, 9-нд 61 иргэн хилээр нэвтэрчээ. 

Холбоотой мэдээ