Чандганы уурхайн хөрс хуулалтын ажил 10 хувьтай үргэлжилж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-08-11 10:07:48
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат "Бэрх уул" ХХК-ийн Чандганын уурхайн хөрс хуулалтын ажилтай биечлэн танилцлаа.
Тус уурхайн хувьд 65 мянган тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн бөгөөд хөрс хуулалтын ажлыг наймдугаар сарын 1-ээс эхлүүлж, гүйцэтгэл 10 гаруй хувьтай үргэлжилж байна. Мөн нэлээд хөрөнгө оруулалт хийж, машин техник худалдан авснаас гадна, даац хэмжигч пүү тавьсан байна. Ингэснээр олон жилийн турш аж ахуйн нэгж, компанийн хооронд үүсдэг нүүрс тээвэрлэлтийн тонн, хэмжээнд гардаг маргаан эцэслэгдэж байгаа юм.
Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нэлээдгүй ажлуудыг хийж байгаа тус компаний захирал н.Даваажавд талархал илэрхийлж цаашид нүүрсний чанарт анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ.
Холбоотой мэдээ