Бейрутад амиа алдсан хүний тоо 171 болжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-12 08:52:53

БЕЙРУТ. /Sky News Arabia/. Бейрут хотын боомтод дэлбэрэлт болсны улмаас амь үрэгдсэн хүний тоо 171 болсон тухай Ливаны Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурджээ.


Sky News Arabia” телевизийн мэдээлснээр 30 орчим хүн ор сураггүй алга болсон байна. Дэлбэрэлтийн улмаас 164 хүн амь үрэгдсэн тухай өмнө нь мэдээлсэн юм. 


Бейрут хотын боомтын агуулахад 8 дугаар сарын 4-нд хүчтэй дэлбэрэлт болсон юм. Дэлбэрэлтийн улмаас 40 мянга орчим байшин, 200 мянган байр, орон сууц сүйдэж, 300 мянга гаруй хүн орон гэргүй болжээ. 

Холбоотой мэдээ