Аймгийн сонгуулийн хороо анхны хурлаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-08-13 14:51:17

Увс /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийг ирэх 10-р сарын 15-нд товлон зарласантай холбогдуулан Аймгийн сонгуулийн хороо байгуулагдаж, энэ сарын 11-ний өдөр анхны хурлаа хийлээ. Энэ үеэр сонгуулийн хорооны гишүүд ёс зүйн дүрэмтэй танилцах, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн батлах, ажил үүргийн хуваариа тохирох зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.  

Увс аймгийн сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга У.Ганзориг, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Баяраа нар томилогдсон байна. Харин гишүүдэд

аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Б.Алтан, Б.Эрдэнэсүрэн, Г.Шинэбаяр нар болон ХХҮГ-ын дэд дарга Д.Баярмаа, ХХААГ-ын хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Х.Ариунболор нар томилогджээ. 

Холбоотой мэдээ