“Covid-19”-н талаарх ташаа мэдээлэлд итгэсэн олон зуун хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-13 14:38:52

ЛОНДОН. /BBC/. Коронавирусний талаарх буруу ташаа мэдээлэлтэй холбоотойгоор энэ оны эхний гурван сард 800 орчим хүн нас барсан тухай судлаачид мэдэгджээ. “Tropical Medicine and Hygiene сэтгүүлд дурдсанаар, нийгмийн сүлжээнд тавигдсан коронавирустэй холбоотой буруу ташаа мэдээлэлд автсан 5800 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.    


Тухайлбал, метанол эсвэл спиртэн суурьтай цэвэрлэгээний бодис нь вирусыг устгадаг гэсэн ташаа мэдээлэлд итгэсэн олон хүн иймэрхүү төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас биеэ хордуулж, амиа алджээ. Түүнчлэн их хэмжээний сармис идэх, амин дэм ихээр хэрэглэх нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам юм гэсэн зөвөлгөөг олон хүн дагасныг судлаачид тэмдэглэсэн байна.
 

Covid-19”-г тойрсон “мэдээллийн цар тахал” коронавирус мэт хурдан тархаж буй нь олон хүн нас барах, эмнэлэгт хүргэгдэх шалтгаан болж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өмнө нь мэдэгджээ. 

Холбоотой мэдээ