Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төв өргөтгөлтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлыг энэ сарын 12-ны өдөр улсын комисс ашиглалтад хүлээж авлаа.
Уг барилгыг улсын төсвийн нэг тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Сантех Увс” компани
барьжээ. Ингэснээр хөдөөгийн алслагдсан сум, багийн ард иргэд эрүүл мэндийн
тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй авах боломж бүрдсэн байна.
Аймгийн Засаг даргын
2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөөгийн сум, багийн ард иргэдэд
эрүүл мэндийн үйлчилгээг тогтмол, чанартай хүргэх зорилтын хүрээнд ийнхүү Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвд өргөтгөлийн барилга
баригджээ.