Алтанбулаг, Сэргэлэн сумын үерт өртсөн өрхүүдэд тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-14 10:02:58

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн  Онцгой байдлын газар Тайваний хүүхдийн сан Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Алтанбулаг, Сэргэлэн сумын үерт өртсөн өрхүүдэд  тусламж үзүүллээ.

Тодруулбал энэ оны зургаадугаар сарын  21-ны өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Алтанбулаг, Сэргэлэн сумын 17 өрх үерт  өртсөн байна. Иймээс тус өрхүүдэд  эд материалын тусламж үзүүлжээ. Мөн  аймгийн хэмжээнд үерт өртсөн нийт 45 өрхийг  эд материалын тусламжид хамрууллаа гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ийнхүү үерт өртсөн айл өрхүүдэд тус аймгийн албан байгууллага болон сайн дурын аж ахуй нэгжүүд нэгдэн тусламж үзүүлсээр байгаа аж.

Ташрамд, тус аймгийн Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумын нийт 380 гаруй айлын гэр, найман орон сууцны барилгын зоорь усанд автаж, 16 өрхийн гэр болон 80 гаруй хашаа урсаж гамшигт үзэгдэл болсон. 

Холбоотой мэдээ