2000 оны төгсөгчид эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-14 17:20:11

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын сургуулийн 2000 оны төгсөгчид өнөөдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төв \БОЭТ\-д 45 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж гардуулан өгөв.

Тэртээ 2000 онд Ховд аймгийн Жаргалант сумын таван сургуулийн 15 бүлэгт 480 орчим сурагч суралцан төгссөн байна. Улмаар төгсөгчид 20 жилийн ойн баяраа тохиолдуулан Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивлах сайн үйлсийн аян өрнүүлжээ. Тус аянд 400 гаруй төгсөгч нэгдсэн байна. Ингээд  хүчил шүлтийн тэнцвэр тодорхойлогч, эхо, зүрхний цахилгаан аппарат зэрэг есөн төрлийн 11 ширхэг тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Ингэснээр Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн тоног төхөөрөмжийн хангамж сайжирсан бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж өргөжих давуу тал бүрдэж байна гэж мэргэжилтнүүд онцоллоо. 

Холбоотой мэдээ