Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байрыг сайжруулах төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНМонголын Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв АНУ-ын санхүүжилтээр “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хамгаалах байрыг сайжруулах төсөл” хэрэгжүүлж байна.
Уг төслийг таван аймагт хэрэгжүүлэхээс Орхон аймаг сонгогджээ. Тухайлбал, Орхон аймгийн “Ариун хэлхээ” төрийн бус байгууллага дээрх төсөлд хамрагдаж хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байрыг сайжруулахаар ажиллаж байна. Тус байгууллага хоёр жилийн өмнө хамгаалах байраа нээсэн бөгөөд энэ хугацаанд 97 хүнд үйлчилжээ. Харин өнгөрсөн жил дээрх төсөлд хамрагдаж орчин нөхцөлөө сайжруулж байгаа гэнэ. Төслийн дуусах хугацаа энэ оны аравдугаар сар юм.
Орхон аймагт энэ онд гэр бүлийн хүчирхийлэл 22 бүртгэгджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байр нь эмнэлэгийн дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа ч цаашид бие даах хэрэгтэй гэж “Ариун хэлхээ” ТББ-ын тэргүүн П.Өлзиймаа хэллээ.
Б.Оюун-Эрдэнэ