Цэцэрлэгийн хүүхдийн хэрэглэгдэхүүний жагсаалтыг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэцэрлэгийн хүүхдийн 2020-2021 оны хичээлийн жилийн эхний гурван сард хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг баталлаа.
Энэхүү жагсаалтыг цэцэрлэгүүдэд хүргүүлж, нэмэлтээр сургалтын хэрэглэгдэхүүн,
ариун цэврийн хэрэгсэл авахгүй байх чиглэлийг БШУЯ-наас өгөв.
Боловсрол, шинжлэх ухааны
сайдын 2020 оны “Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлүүлэх, бэлтгэл хангах,
зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” А/17 дугаар тушаалын 2.4 дэх
заалтад “Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас хичээлийн жилд
бэлтгэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг тэдэнд санхүүгийн
дарамт үүсгэхгүйгээр авах зохицуулалт хийх” тухай заасан юм.