Халх голд хамгийн том агаарын тулаан болж байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-08-20 15:08:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд Халх голын тулалдааны 81, 1945 оны чөлөөлөх дайны 75 жилийн ой тохиож байна. 

Дээрх дайн, тулааны эхлэл нь Халх голын тулаан бөгөөд 1939 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нь мөн дайны хамгийн чухал өдрийн нэгд ордог. Түүх сөхвөөс 81 жилийн өмнөх энэ өдөр Халх голын тулалдаанд Монгол-Зөвлөлтийн дайчдын ерөнхий давшилт эхэлжээ. 

Давшилтын үеэр Зөвлөлтийн 144 сөнөөгч онгоцоор хамгаалуулсан 153 бөмбөгдөгч онгоцоор дайсныг бөмбөгдөж, агаараас цохилт өгсний зэрэгцээ дайрагч хэсгийн 44 онгоцоор дайсны агаарын их бууны цэгүүд рүү дайрч байв. 

Үүний дараагийн өдөр 8 дугаар сарын 21-нд милитарист Японы нисэх хүчин 88 сөнөөгч онгоцоор халхавчлан 41 бөмбөгдөгч онгоц хөөргөн Дорнодын Тамсагбулагийн чиглэлээр дайрахад Зөвлөлтийн 184 онгоц мөн хөөрч агаарт хоёр талаас нийт 300 онгоц оролцсон тулалдаан болсон юм. Энэ нь урьд өмнө нь цэргийн түүхэнд болж байгаагүй агаарын томоохон тулаанд тооцогдон түүхэнд бичигджээ. 

Холбоотой мэдээ