Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 70 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-08-24 10:48:09

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн хяналтын газраас 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй эсэхэд хяналт шалгалт хийжээ.

МХЕГ-ын даргын баталсан 01/96 тоот удирдамжийн дагуу хийсэн дээрх хяналт шалгалтаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 70 хувьтай байгаа аж. Уг үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Баруунбүрэн, Сант, Орхон сум, Рашаант тосгоны таван сургууль хамрагджээ. Мөн эдгээр сургуулиудын сурагчдын дотуур байр, дээрх сумдын цэцэрлэгүүд багтжээ. 



Холбоотой мэдээ