Кэмерон Трампыг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-17 13:49:43

ЛОНДОН. /ВВС/. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нэр дэвшигч Дональд Трампыг шүүмжилж байгаа хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэнтэй ч болов хамтран ажиллах болно гэж Даунинг-стрит мэдэгдэв.

Лалын шашинтнуудыг АНУ-д нэвтрүүлэхийг түр хугацаагаар хориглох саналыг Трамп гаргасантай холбогдуулан Дэвид Кэмерон түүнийг “тэнэг, хагалан бутаргах буруу үзэлтэй” хүн гэж дүгнэж байжээ.

Харин Трамп хариу мэдэгдэл хийж "хэрвээ би Цагаан ордонд суухаар болбол Кэмерон бид хоёрын хооронд “сайхан харилцаа бүрдэхгүй” гэж анхааруулсан байна.

Үүнээс гадна Трамп Лондон хотын захирагчаар саяхан томилогдсон Садик Хантай хэл амаар сөргөлдсөн билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ