Хятадад “Bavi” хар салхины улмаас аюулын шар түгшүүр зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-08-25 12:57:43

ШАНХАЙ. /TASS/. БНХАУ-ын Цаг уурын төв алба “Bavi” хар салхины улмаас аюулын шар түгшүүр зарлалаа.


Тус албаны мэдээлснээр, хар салхины төв нь одоогийн байдлаар Зүүн-Хятадын тэнгист Хятадын зүүн нутгийн Жэзян мужийн Жоушань хотоос зүүн өмнөд зүгт 330 км-ийн зайтай байгаа аж. Хар салхи баруун хойд зүг рүү Солонгосын хойгийн чиглэлд урагшилж байгаа бөгөөд цаг уурчдын мэдээлж буйгаар салхины хурд төв хэсэгтээ секундэд 40 метр хүрч ширүүсч байна. Цаг уурчдын таамаглаж байгаагаар салхины хурд ойрын үед секундэд 45-50 метр хүрч ширүүснэ. “Bavi” хар салхи Шар тэнгисийн өмнөд хэсэгт наймдугаар сарын 26-нд  орж ирэх аж.


Хар салхины нөлөөллийг мэдрэх Хятадын зүүн нутгийн Жэзян, Зянсу, Шаньдун болон зүүн хойд нутгийн Ляонин мужуудад гамшгийн сэрэмжлүүлэг зарласан байна. Ойрын хоногуудад эрэг орчмын зарим газарт хүчтэй салхилж, ширүүн бороо орох төлөвтэй байна. Орон нутгийн удирдлагууд учирч болзошгүй хохирлыг багасгахын тулд олон нийтийн арга хэмжээг цуцалж, өндөрт хийж буй бүх ажлыг зогсоон шаардлагатай арга хэмжээг авчээ. 


Тайваниас зүүн зүгт үүссэн халуун орны “Bavi” хар салхи энэ улиралд Номхон далайд дэгдсэн найм дахь хар салхи болж байна. Уг хар салхийг Вьетнамын хойд нутгийн үзэсгэлэнт уулын нэрээр нэрлэжээ.


Холбоотой мэдээ