Тува улсын тэргүүн коронавирусээр дахин халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-25 15:20:36

МОСКВА. /TASS/. Тува улсын тэргүүн Шолбан Кара-оол дахин коронавирусээр халдварлажээ. Энэ тухай тэрбээр "ВКонтакте" нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдсэн байна.


“Коронавирусний халдварыг хоёр дахь удаагаа авсны улмаас би дахин халдвартын эмнэлэгт хэвтэж байна. Энэ удаад өвчин анхны удаагаасаа илүү өөрөөр илэрч, толгой маш хүчтэй өвдөж байна” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна. 


Коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан тухай Кара-оол өмнө нь 5 дугаар сарын 25-нд мэдэгдэж, Кызыл хотын халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 6 дугаар сарын 4-нд эмнэлгээс гарсан юм. 

Холбоотой мэдээ