Агаарын бохирдлыг багасгах асуудлын дэд хорооны даргаар Б.Саранчимэгийг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-25 18:17:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, тус байнгын хороонд харъяалагдах Агаарын бохирдлыг багасгах асуудлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг сонгов. 


Тус дэд хорооны даргаар Б.Саранчимэгийг сонгохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн юм.

Холбоотой мэдээ