Ерөнхийлөгчид БН намаас нэрийг нь дэвшүүлэх саналыг Д.Трамп албан ёсоор хүлээн авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-28 11:21:22

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас хоёр дахь удаагаа албан ёсоор нэрээ дэвшүүлэхийг Дональд Трамп зөвшөөрчээ. Бүгд найрамдах намын их хурлын хүрээнд пүрэв гаргийн орой Цагаан ордонд үг хэлэх үеэрээ намын нөхөддөө өөрт нь итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлж, сонгуульд нэрийг нь дэвшүүлэх саналыг хүлээн авчээ.


Коронавирусний цар тахлын улмаас их хурал явуулах хувиараа Бүгд найрамдах нам хэд хэдэн удаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ. Эрүүл ахуй, халдварт өвчний хязгаарлалтуудыг нэвтрүүлсний улмаас намын их хурлын хөтөлбөрт томоохон өөрчлөлтүүд орж, хурал дийлэнх үедээ хэвлэлийхэнд хаалттай болжээ.


АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно. Энэ сонгуульд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, Конгрессын сенатын гишүүдийн гуравны нэг нь болон 13 муж улс, нутаг дэвсгэрийн амбан захирагчид сонгогдоно. Өдгөө 74 настай Д.Трампын өрсөлдөгч нь Ардчилсан намаас нэр дэвшигч, 77 настай Жозеф Байден юм. Сонгуульд Д.Трамп улиран сонгогдохын төлөө өрсөлдөх билээ. 

Холбоотой мэдээ