31 дүгээр хорооллын инженерийн шугам сүлжээний ажил дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-29 20:07:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 9, 10, 12 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр 74 га газарт 394 айлын орчин үеийн амины орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Тус ажлын эхлэл буюу инженерийн шугам сүлжээний ажлыг “Дархан ус суваг” ХК 100 хувь гүйцэтгэлээ.

Инженерийн шугам сүлжээ, цахилгаан, хашаажуулалтын ажлыг суурилуулахад шаардлагатай төсвийг иргэд өөрсдөө гаргасан бөгөөд цаашид улсын болон аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар авто замыг шийдвэрлэх ажээ.

Дархан-Уул аймагт анх удаа томоохон бүтээн байгуулалтыг орон нутгийн өмчит компани гүйцэтгэж байгаад иргэд талархалтай байлаа. Газар олголтыг хуулийн дагуу явуулсан бөгөөд дэд бүтцийн ажил дууссаны дараа хашаа байшин барина. Урд өмнө нь хийж байгаагүй жишиг хорооллыг байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдлыг бууруулах үүднээс цогц шийдэл гарган барьж байгаа бөгөөд тус ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Дархан-Ус суваг” ХК-ийн хамт олон ажиллаж байна.

Холбоотой мэдээ