200 иргэн өрхийн зориулалтаар ашиглах газраа өмчилж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-18 09:14:45
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт нөхөн олголтоор 200 иргэнд газар олгож эхэллээ. Тодруулбал, Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын хэсэгт 100, Эрдэнэ багийн Сархиагийн хэсэгт 100 иргэнд газар өмчлүүлэхээр болжээ.

Энэ удаа 2012 онд өргөдлөө өгсөн 200 иргэний газрыг ийнхүү шийдэж байгаа юм. Орхон аймаг нь газар нутаг багатай тул өрхийн зориулалтаар ашиглах газар хомс байдаг. Иймд  гэр хорооллын баруун хэсэг буюу Булган аймагтай хил залгаа хэсэгт дээрх газрыг олгож байгаа ажээ.

Аймгийн Газрын албанд одоогийн байдлаар 10500 өргөдөл бий. Үүний 7000 нь 2013 онд, 3500 нь 2014 оны өргөдөл юм. Эдгээр өргөдлийн дагуу шийдэх газар байхгүй тул дахин өргөдөл хүлээж аваагүй байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ