Умард Солонгосын Гадаад хэргийн сайдыг томилов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-18 09:48:12

ПХЕНЬЯН. /NHK/. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдаар Ри Ён Хо томилогдлоо гэж дипломат эх сурвалж мэдэгдэв. Тэрбээр өмнө нь Гадаад хэргийн дэд сайд байхдаа АНУ-тай хийсэн хэлэлцээнүүдэд байнга оролцдог байжээ.

Ри Ён Хо өнгөрсөн долоо хоногт Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдсон Ри Су Ён-гийн халааг авч байна.

Ри Су Ён нь сүүлийн таван жилийн хугацаанд Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талын хэлэлцээнд улс орноо төлөөлөн оролцож ирсэн билээ. Үүний өмнө тэрбээр Их Британид Элчин сайдын албыг хашдаг байв.

Харин шинээр томилогдсон Ри Ён Хо нь 1990-ээд оноос хойш АНУ-тай хийсэн хэлэлцээнд оролцсоор иржээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны 9 гишүүний нэгээр сонгогдсон юм.

Ри Ён Хо Умард Солонгосын Гадаад хэргийн сайдаар томилогдсон нь тус улсын АНУ-тай харилцах дипломат бодлогод өөрчлөлт ороогүйг харуулж байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ