Завханд гурван нам, бие даагчид орон нутгийн сонгуульд нэр дэвшинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-02 11:57:52

Завхан /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд Завхан аймагт МАН, АН, МАХН-аас болон бие даагчид нэр дэвшихээр хуулийн хугацаандаа материалаа бүрдүүлж өгсөн тухай аймгийн Сонгуулийн хороо мэдээлэв.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын тухай хуулийн дагуу нам, эвслүүд сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй өдрийн өмнө тухайн шатны Сонгуулийн хороонд илэрхийлэх ёстой. Тэгвэл хуульд заасан хугацаанд Завхан аймагт дөрвөн нам орон нутгийн сонгуульд оролцохоо илэрхийлсэн байна. Харин хүсэлтээ ирүүлсэн нэг намын материал шаардлага хангаагүй аж.

«Нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлт гаргах хугацаа өнгөрсөн сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон. Тус аймгаас ийнхүү албан ёсоор гурван нам, бие даагчид сонгуульд оролцохоо илэрхийлж, хүсэлтээ аудитын байгууллагаар хянуулсан мөрийн хөтөлбөрийн хамт ирүүлээд байна. Аймгийн Сонгуулийн хороо хүсэлтийг хянан үзэж, тав хоногийн дотор бүртгэх эсэх шийдвэрээ гаргажээ. Завхан аймаг 29 тойрогт 41 мандаттай. Энэ сарын 6-ны өдөр намууд болон бие даагчдын нэр тодорно гэж аймгийн Сонгуулийн хорооноос дуулгалаа.

 

Холбоотой мэдээ