Мьянмарын эсрэг авсан хоригуудынхаа заримыг нь АНУ цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-18 12:34:58

ВАШИНГТОН. АНУ Мьянмарт авсан эдийн засгийн хориг арга хэмжээнийхээ заримыг нь цуцалж байгаа нь тус улсад явагдаж буй улс төрийн шинэчлэлийн үйл явцыг дэмжиж буйн илэрхийлэл болж байна.

АНУ Мьянмарын банк, модны аж ахуй, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн эзэмшлийн 10 компанийг хар жагсаалтаас хасчээ.

Харин Мьянмарын армийнхний эсрэг авсан худалдаа, хөрөнгө оруулалтын хориг арга хэмжээгээ цуцлаагүй хэвээр байна.

50 гаруй жилийн дараа буюу энэ онд Мьянмарт  анх удаагаа ардчилсан Засгийн газар байгуулагдсан билээ.

Олон жилийг гэрийн хөл хорионд өнгөрөөсөн, Нобелийн утга зохиолын шагналт Ан Сан Су Чи өнгөрсөн 11 дүгээр сард болсон чөлөөт ардчилсан сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Тэрбээр Мьянмарын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжгүй болсон хэдий ч улс төрийн өргөн эрх мэдлийг гартаа төвлөрүүлээд байна. 

Д.Нямтулга

 

 

 

 

Холбоотой мэдээ