Өчигдөр 701 сорьцод коронавирусний шинжилгээ хийжээ

Монголын мэдээ | Соёл урлаг
ariunbold@montsame.mn
2020-09-05 12:03:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит өчигдөр буюу энэ сарын 4-нд нийт 701 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.


Ташрамд дурдахад, ЭМЯ-наас өдөр бүр 11.00 цагт Монгол Улс болоод дэлхий нийтийн коронавирусний нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийдэг байсан. Харин ирэх 7 хоногоос даваа, лхагва, баасан гарагт мэдээлэл хийх болсон юм. Бусад өдөр Эрүүл Мэндийн Яамны фейсбүүк хуудсаар коронавирусний мэдээллийг хүлээн авах боломжтой аж.

Холбоотой мэдээ