Калифорнид дэгдсэн түймэр 2.1 мянган га талбайг хамарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-07 11:45:30

МОСКВА. /TASS/. Калифорни муж улсын Сан-Диего тойрогт дэгдсэн байгалийн түймэр 2165 га талбайг хамарчээ.


Калифорни муж улсын Сьерра үндэсний дархан цаазат газарт бямба гарагт байгалийн түймэр гарчээ. Түймэр дэгдсэнтэй холбогдуулан 150 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон байна.


Калифорнид хэт халж, түймэр дэгдсэний улмаас тус муж улсын амбан захирагч Гэвин Ньюс 8 дугаар сарын 18-нд онцгой байдал зарлажээ. Дэлхий дээр урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр температур Калифорни муж улсын “Үхлийн хөндий” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өмнө нь бүртгэгдсэн юм. Тус газар агаарын температур 54.4 хэмд хүрч халсан юм.

Холбоотой мэдээ