Архины хордлоготой холбоотой дуудлага нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-09 13:33:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвд 8 дугаар сарын 11-31-ний хооронд нийт 380 дуудлага ирсний 22 нь архины шалтгаантай буюу хордлоготой холбоотой дуудлага иржээ.

Иймээс иргэдийг архи дарс согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэн нэгнийг архиар шахах соёлгүй зангаас татгалзах шаардлагатай байна гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Ууганжаргал онцолж байлаа.  

Архины хордлого нь ухаан балартах, тэнцвэрээ алдах, бөөлжих, таталт өгөх, амьсгал түргэсэх, мэдээ алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Энэ үед бүлээн ус өгч, тайвшруулж, хүйтэн жин тавьж яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэйг анхааруулж байв. Мөн хүйтэн шүршүүрт оруулах, кофе уулгах, нэмж согтууруулах ундаа өгөх хориотой гэнэ. Тус аймгийн хэмжээнд 320 орчим иргэн архины хамааралтай гэсэн тоон судалгаа байдаг ажээ.


Холбоотой мэдээ