Сонгуульд ажиллах даамлуудыг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-09-10 18:18:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Орон нутгийн сонгуулийн санал авах байруудад санал авах тоног төхөөрөмжтэй ажиллах даамлуудад сургалт зохион байгуулж, сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглах эрхийн гэрчилгээ гардууллаа.

Сонгуульд ажиллах мэдээлэл технологийн даамал гэдэг нь сонгуулийн зохих шатны хороонд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагааг хариуцах, техник, хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах үүрэг бүхий ажилтан юм.

Сургалтыг Сонгуулийн ерөнхий хороо, аймгийн сонгуулийн хорооны Мэдээлэл технологийн баг хамтран зохион байгуулж, 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн Дундговь аймгийн санал авах байруудад санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллах даамлуудыг хамруулан зохион байгуулсан тус сургалтад 81 даамал оролцжээ.

Тус сургалтаар сонгуулийн автоматжуулсан систем, эрх зүйн орчин, санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаа, анхаарах зүйлс болон гарч болох зарим асуудал, шийдвэрлэх арга зам, санал тоолох төхөөрөмж дээр ажиллах дадлага ажил гэсэн сэдвүүдээр сургалт хийсэн аж. 

Холбоотой мэдээ