Литр тарагны үнэ кг махныхтай тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 09:28:23

Баянхонгор аймагт литр тарагны үнэ  нэг килограмм махны үнэтэй тэнцжээ. Өнөөдрийн байдлаар Дэлгэрэх хүнсний захын Цагаан идээний тасагт 1 литр тараг 5000 төгрөгөөр зарагдаж байна. Литр сүү 3000 төгрөгийн ханштай байна.

Сүүний үнийн хувьд 4 дүгээр сард 3500 төгрөгт хүрч байсан бол, энэ сараас арай “суларч” 3000 төгрөгөөр зарагдаж байгаа аж. “Аз таарвал” захын гадуур зогсож худалдаа хийдэг малчидтай таарч, 2500 төгрөгөөр сүү авч болдог гэнэ.

Мөн ааруулын үнэ ч чанга байна. Говийн бор ааруул 10000-12000 төгрөгийн ханштай байгаа бол Бууцагааны тэмээн тавган ааруул 16000-18000 төгрөгийн үнэтэй байна. Харин чихэртэй, хорхой ааруулын үнэ өвлийнхөө ханшаар буюу 8000 төгрөгөөр зарагдаж байгаа юм байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ