Хөвсгөлийн ихэнх нутгаар бороо, цас орж цочир хүйтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-13 12:09:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн шөнө бороо, цас орж хөрсөн дээр цочир хүйтэрсэн байна. Өнөө өглөөний байдлаар  Арбулаг, Улаан-Уул, Ханх суманд 2-6 см цас орж, Цэцэрлэгээс бусад сумын нутгаар аадар бороо, цас орсон байна. Ханх суманд шөнөдөө -3,5 градус хүрч цочир хүйтэрчээ.  

Өнөө шөнө нийт нутгаар цочир хүйтрэх бөгөөд шөнөдөө зарим нутгаар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байх ажээ.

Хөвсгөл аймгийн нутгаар  14-нд зарим нутгаар хур тунадас орж салхи баруун хойноос секундэд 4-9 метр, ихэнх нутгаар үе үе 12-14м/с хүрч ширүүснэ. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. Энэ сарын 17-ноос дулаарна гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ