Зам тээврийн ослоор 3 хүн амиа алдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-14 17:51:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж, 3 хүн амиа алджээ.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Хархорин захын хойд замд марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч 40 орчим настай эрэгтэйг мөргөж, хэргийн газрыг орхин явжээ. Хохирогч газар дээрээ амиа алдсан байна.

 

Мөн энэ өдөр буюу энэ сарын 12-нд Дундговь аймгийн Өндөршил сумын 1 дүгээр багийн “Хөх овоо” гэх газар  “Даюун” маркийн мотоцикл онхолдож, жолооч Б амиа алджээ. 


Toyata prado маркийн автомашин Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын 3 дугаар багийн “Замчдын овоо” гэх газарт явган зорчиж явсан 69 настай эрэгтэй Л-ыг дайрч амь насыг  нь хохироосон байна. 

 

Холбоотой мэдээ