Багш, ажилчдын 80,2 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-09-17 10:50:01

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн 19 сумын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажил үргэлжилсээр байна. Одоогоор ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын 80,2 хувь нь, цэцэрлэгийн багш, ажилчдын 94,4 хувь нь энэхүү үзлэгт хамрагдаад байна.

“Хүүхэдтэй ойрхон ажилладаг сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил үргэлжилсээр байна. Аливаа халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн эрүүл мэндийн эрсдэл бүхий өвчлөлийг илрүүлэх зорилгоор энэхүү үзлэгийг хийж байгаа. Энэ жилийн үзлэгийн урьдчилсан дүнг танилцуулахад халдварт өвчний тохиолдол гараагүй, харин даралт ихсэх, зүрх судасны өвчлөлүүд цөөнгүй байна” хэмээн аймгийн ЭМГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга Ж.Чимгээ хэллээ.

 

 

Холбоотой мэдээ