Гал унтраах тархалтын сургуульд 120 ажилтан, алба хаагч хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-17 09:28:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газрын харъяа Гал түймэр унтраах аврах 59 дүгээр ангиас зохион байгуулсан гал унтраах тархалтын сургуульд 120 ажилтан, алба хаагч хамрагдлаа.


Гал унтраах тархалтын сургуулийг тус аймгийн ЗДТГ, Стандарт хэмжил зүйн хэлтэс, “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургууль, есдүгээр цэцэрлэгийн ажилтан, алба хаагчдад зохион байгуулсан юм. Тус сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм стандарт, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар, газар хөдлөлтийн тухай ойлголт, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг олгосон байна.

Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах чадварыг дээшлүүлэх зорилгоор уг сургуулийг явуулжээ. 


Холбоотой мэдээ