Цагаачидтай зүй бусаар харьцсан талаар тайлбар хүсжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
erdenezayaenkhbold@gmail.com
2020-09-17 19:05:49

МЕХИКО. /Reuters/. Мексикийн эрх баригчид Цагаачлалын албаных нь харъяа саатуулах төвүүдэд байгаа хүмүүстэй зүй зохисгүй харьцсан талаар  албан ёсны тайлбар хийхийг АНУ-ын эрх баригчдаас  хүсжээ. 


Тус улсын Жиоржиа муж улс дахь төвд саатуулагдаж байсан эмэгтэйчүүдэд  бэлгийн дарамт үзүүлж, умай тайрах мөн өөр төрлийн мэс ажилбаруудыг хууль бусаар хийсэн талаар нэгэн сувилагч гомдол гаргасны дараа ийм хүсэлт тавьсан байна. 


Ийм мэс ажилбаруудад өртсөн хүмүүсийн үндэс угсааг гомдолд дурдаагүй аж.


АНУ-ын Цагаачлал, Гаалийн албаны ажилчдын бэлгийн дарамтад өртсөн гэгдэх нэгэн мексик эмэгтэй болон түүний өмгөөлөгчтэй Техас муж улсын Эл Пасо дахь Консулын газар нь холбогдсон гэж Мексикийн эрх баригчид мэдэгджээ. Энэ хэргийн талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 


 Эл Пасо дахь саатуулах төвийн хамгаалалтын ажилтан уг төвд саатуулагдаж байсан мексик эмэгтэйг хүчирхийлсэн гэж “ProPublica”, “The Texas Tribune”  сонин наймдугаар сард мэдээлж байжээ. Тухайн үед АНУ-ын Цагаачлал, Гаалийн алба энэ хэргийг мөрдөн шалгана гэж мэдэгдсэн. 


Мексикийн Консулын газрын зүгээс АНУ-ын урх баригчдад хандан үнэн бодит мэдээлэл өгөхийг шаардаж, дээрх хэрэгт өртсөн мексикчүүдийн хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаагаа мэдэгджээ. Харин АНУ-ын Цагаачлал, гаалийн алба ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. 


Холбоотой мэдээ