Цахим сургалтад ашиглах 50 ширхэг таблетыг ХНХЯ-нд гардуулав

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-09-17 13:50:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун Улаанбаатар хотноо зохион байгуулах Солонгосын халамжийн академийн цахим сургалтад ашиглах 50 ширхэг таблетыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр боллоо.


Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хооронд 2016 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монголын нийгмийн хамгааллын салбарт ажилладаг хүмүүсийг БНСУ-д мэргэшүүлэх сургалт зохион байгуулдаг.



Тус уулзалтын үеэр ХНХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Нямсувдтай уулзаж сургалтын талаар тодруулсан юм.


Уг нь жилдээ 10 хүнийг БНСУ-д 14 хоног сургадаг. Энэ жилийн хувьд, “COVID-19” халдварын хилийн чанадыг зорих боломжгүйгээс цахимаар уг сургалтыг зохион байгуулахаар болсон юм.  Энэ жил цахимаар зохион байгуулах учраас тоог нэмж 50 хүн суралцуулахаар болжээ.  Иймд БНСУ-ын ЭСЯ-наас ХНХЯ-нд 50 ширхэг таблетыг гардуулж байгаа аж. БНСУ нь эрүүл мэнд нийгмийн хамгааллын чиглэлээр өндөр түвшинд хүрсэн байдаг. Энэ чиглэлд тус салбарын ажилтнууд хэрхэн ажилладаг туршлагаас судалж суралцахад уг сургалтын зорилго юм. Энэ удаагийн сургалт нь долоо хоног үргэлжилж суралцагчид БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны сертификат гардан авна” гэлээ.


Таблет гардуулах ёслолд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ХНХЯ-ны Нийгмийн хамгаалал бодлого хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Нямсувд, Элчин сайд Ли Ё Хун, ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга Парк Юн Жин, Элчин сайдын яамны ажилтан Б.Цацрал, орчуулагч Н.Хөвсгөлдалай нар оролцсон юм. 

                                                                                                                       

                                                                                                                                                                                    Э.Ариунзул

Холбоотой мэдээ