Дархан-Уул аймаг газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бүс болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-17 16:54:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийг Засгийн газрын тогтоолын дагуу газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бүс болгохоор төлөвлөгөө гарган ажиллаж байгааг тус аймгийн Засаг дарга С.Насанбат хэллээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн ажилтай танилцах үеэр танилцуулга хийхдээ ийнхүү онцолсон юм.


Тэрбээр, "Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт, “Хабитат” их сургуулийн 3000 гаруй айл өрх болон нэр бүхий хотхоныг төвийн шугамд холбоход улсын төсвөөс 14 тэрбум гаруй төгрөг зарцуулах юм. Тус аймагт 2016 онд 7,6 тэрбум төгрөгөөр 15000 метр дулаан, цэвэр усны шугамын ажлыг гүйцэтгэж эхний багцыг хүлээлгэн өгсөн. Үлдсэн 6.,5 тэрбум төгрөгийн ажлын зураг төслийг шинэчлэхэд 13 тэрбум төгрөг шаардлагатай юм. Дархан хотод амины орон сууцны зориулалтаар 251 айлын орон сууцны 25 дугаар хорооллыг  иргэдийн оролцоотой хэрэгжүүлж байгаа бөгөөд инженерийн шугам сүлжээ, хашаажуулалт, гадна гэрэлтүүлэг зэрэгт 6.2 тэрбум төгрөг зарцуулсан" гэлээ.


Холбоотой мэдээ