Ерөнхийлөгч Увс аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-09-18 16:41:34

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ сарын 19-ний өдөр Увс аймагт ажиллана.

Тэрбээр маргааш 15 цагт “Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төв”-д “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцох аж. Дараа нь 17 цагаас “Ойрад” хөгжимт жүжгийн театрт Увс аймгийн ард иргэдтэй уулзалт хийх юм байна.

 

Холбоотой мэдээ