Улсын харцага Ц.Одбаярт хүндэтгэл үзүүлэн наадам зохион байгуулав

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-09-21 18:15:54
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийнхан улсын харцага цолтондоо хүндэтгэл үзүүлэн наадам хийлээ.
Энэ жилийн улсын баяр наадмаар тус аймгийн Ханхонгор сумын уугуул Цэдэнбазарын Одбаяр зургаа даван харцага цол хүртсэн. Шинэ харцагынхаа үндэсний спортод тууштай зүтгэж буй хөдөлмөрийн үр шимийг ийнхүү үнэлж нутгийн зон олон мялаасан юм. Уг наадмаар хүчит 128 бөх зодоглож, 80 гаруй сурын харваач цэц мэргэнээ сорьж, Говь Шанхын удамт хурдан дааганууд уралдсан дэлгэр сайхан наадам боллоо. Энэхүү наадмын үеэр орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК дөрвөн өрөө байр, "Ажнай" корпораци Land cruiser-200 авто машиныг улсын харцага Ц.Одбаярт гардуулсан юм.
Өмнөговь аймгаас улсын арслан нэг, улсын заан хоёр, улсын харцага нэг, улсын начин цолтон 12 төрөн гарсан бөгөөд ийнхүү шинэ харцага төрснөөр тус аймаг улсын харцага цолтон хоёр болоод байгаа юм. 
Холбоотой мэдээ