Өрхийн эмч нарыг чадавхжуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-22 15:17:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын хүүхдийн анагаахын академитай хамтран “Хүүхдийн өвчний цогц менежмент” сэдэвт шинэчилсэн хөтөлбөрийн сургалтыг энэ сарын 9-нөөс зохион байгуулж байна.

 

Тус сургалтаар тав  хүртэлх насны хүүхдийн үзлэг, хяналт, хүүхдийн өвчний цогц менежтент хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, мөн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ, залуу эмч нарыг чадавхжуулж буй юм.

 

Сургалтад нийслэлийн найман дүүргийн 142 Өрхийн эрүүл мэндийн төв болон Багахангай дүүргийн 290 гаруй эмч хамрагдаж, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдлэг, туршлагаа сайжруулах юм.


Холбоотой мэдээ