Өмгөөлөгчдийн холбооны хурал ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-23 11:43:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмгөөлөгчдийн холбооны их хурал ирэх сарын 3-нд болно.


Хурлаар холбооны дүрмийг батлах, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нэгдсэн шаардлагыг тогтоох, өмгөөлөгчдийн ёс зүйн дүрмийг батлах, холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөл болон мэргэжлийн хариуцлагын хорооны өмгөөлөгч гишүүнийг сонгох ажээ.


Мөн өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн цалин болон гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг тогтоох, түүнчлэн холбооны шагналыг бий болгох, түүнийг олгох журмыг батлах, хяналтын зөвлөлийн ажиллах журмыг батлах зэрэг сэдвээр өмгөөлөгчид хуралдах юм байна.

Холбоотой мэдээ