Монгол Улсын Ерөнхийлөгч Баянхонгор аймагт ажиллаж байна

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2020-09-23 13:36:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр (2020.09.23) Баянхонгор аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгчийг аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр, Засаг дарга Д.Мөнхсайхан нарын зэрэг аймгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид Баганат талбайд угтан авч, Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд цэргийн хүрээний жагсаал жагсаж хүндэтгэл үзүүллээ.

Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга төрөлх нутгийнхаа алдарт эхчүүдэд хүндэтгэл үзүүлэн, "Алдарт эх"-ийн одон гардуулахын зэрэгцээ ард иргэдтэй 15.00 цагаас аймгийн Хөгжимт драмын театрт уулзалт хийх юм.