Халагдсан дайчдыг Улаанбурханы вакцинд хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Цэргийн штабаас эрхлэн зохион байгуулсан халагдсан дайчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж тэдэнд мэргэжил олгох сургалтуудыг хэрхэн явуулах болон ажлын байрны захиалга танилцуулах уулзалт болов.
Энэ үеэр халагдсан дайчдыг Улаанбурханы вакцинд хамруулж ажил олгогчдод зуучилж төрийн байгууллагуудаас холбогдох мэдээлэл өгөх зэрэг ажлууд хийгдэж байгаа тухай Орон нутгийн хамгаалалт сургалтын офицер Б.Оргилсайхан мэдээллээ. Цэргийн алба хаах нь бие бялдар сэтгэл зүйн хувьд дархлаатай болохоос гадна эх орноо хайрлах үнэт зүйлээ мэдэрч эр хүнийхээ үүргийг ухамсарлах зэрэг олон ач холбогдолтой. Түүнчлэн төрийн албан хаагч болоход эр цэргийн алба хаасан байх хэрэгтэй гэсэн шалгуур тавигдсан нь зөв зүйтэй гэж үзэж байгаагаа халагдсан дайчид илэрхийлж байв.
Энэ жилийн хувьд олон аж ахуйн инэгж байгууллагууд цэргийн алба хаасан залуусыг ажилд авах сонирхолтой байдаг бол халагдсан дайчдын 60-70 хувь нь ажлын байраар хангагддаг гэсэн судалгаа гардаг гэж аймгийн Цэргийн штабаас хийсэн мэдээлэлд дурдлаа.
Б.Норовсамбуу