УИХ-ын дарга Г.Занданшатар Ховд аймагт ажиллаж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-27 14:14:20

Ховд/МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын баг энэ сарын 27-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна.

Энэ үеэр Цэргийн хүрээний жагсаал болж, УИХ-ын дарга Г.Занданшатарт хүндэтгэл үзүүллээ.

Ажлын баг Ховд аймгийн удирдлага, төрийн албан хаагч болон иргэд хөдөлмөрчидтэй тус тус уулзалт хийнэ.

Мөн Гандан пунцаг чойлон хийдэд зочлох бөгөөд үйлдвэр технологийн парк, цементийн үйлдвэрийн барилгын ажилтай газар дээр нь танилцах аж.

Түүнчлэн Энэтхэг, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баярын хүрээнд “Кино өдрүүд” үйл ажиллагааны нээлтэд оролцох юм.

 

Холбоотой мэдээ