“New York Times”: Трамп 15 жилийн 10-д нь татвараас зайлсхийжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-09-28 14:22:41

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнөх 15 жилийн 10-д нь орлогын албан татвар төлөөгүй гэж “New York Times” сонинд мэдээлжээ. Харин Д.Трамп уг мэдээллийг няцаасан байна.


New York Times” сонин Д.Трамп болон түүний бизнесийн байгууллагын бүрэлдэхүүн компаниудын 20 гаруй жилийн татварын мэдээллийг олж авсан бөгөөд энэ талаараа ням гарагт мэдээлжээ.


“Д.Трамп 2016 онд буюу сонгуульд ялсан жилдээ 750 ам.доллар, 2017 онд мөн л 750 орчим ам.долларын татвар төлсөн” гэж уг мэдээнд тэмдэглэжээ. Мөн түүнээс өмнөх 15 жилийн 10-д алдагдал хүлээсэн тул огт татвар төлөөгүй байна.


АНУ-ын Ерөнхийлөгч ням гаргийн орой Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэхдээ, дээрх мэдээллийг “худал” хэмээгээд, аудитын үйл ажиллагаа дууссаны дараа татварын мэдээллээ дэлгэнэ гэж мэдэгджээ.


New York Times” Д.Трамп 1985-1994 онд их хэмжээний алдагдал хүлээсний улмаас 10 жилийн 8-д нь татвараас зайлсхийж байсан талаар өмнө нь мөн мэдээлж байсан юм. Уг сонин Д.Трампын татварын талаарх нэмэлт баримт бичгийг ойрын хугацаанд нийтлэх ажээ. 

Холбоотой мэдээ